АНУ: Эко даавуун уут ердийн үнээсээ 200 дахин өндөр үнэ хүрч байна
Анд нөхдийн мэдээ
2024-03-12
Америкийн “Trader Joe’s” хүнсний сүлжээ дэлгүүрт зарагдаж буй 2.99 долларын үнэтэй эко уут эрэлт гэнэт ихэссэний улмаас үнэд орж эхэлжээ. Улмаар дэлгүүрт дууссан тул арилжааны вэбсайтууд дээр ердийн үнээсээ 200 дахин өндөр үнээр зарагдаж байгаа тухай CNN мэдээлэв. Зотон даавуугаар хийсэн энэхүү мини уутан цүнх өдрийн хоолны сав, усны сав зэрэг байнгын хэрэглээний эд зүйлс багтахуйц хэмжээтэй, цэнхэр, улаан, ногоон, шар өнгөтэй хийгджээ. Хэрэглэхэд авсаархан, хэлбэр үзэмж сайтай энэ цүнхийг хүмүүс янз бүрээр чимэглэн хэрэглэж буй бичлэгээ цахим сүлжээнд байршуулсан бөгөөд ийм бичлэгийг өнгөрсөн долоо хоногт л гэхэд TikTok дээр 11 сая гаруй хүн үзсэн байна. Хүмүүс энэ уутыг худалдаж авахаар дэлгүүр онгойхоос өмнө урт дараалал үүсгэн хүлээж, зарим нь маш олноор худалдаж авч эхэлжээ. Иймээс зарим дэлгүүрүүд нэг хүний худалдаж авах тоог хязгаарласан бөгөөд өнөөдөр цахим худалдааны “eBay” сайт дээр 5 доллароос 500 долларын хооронд зарагдаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.