"Оскар"-ын шагнал гардуулах үеэр талийгаач жүжигчин И Сон Кюныг дурсаж эмгэнэл илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-11
96 дахь удаагийн "Оскар"-ын шагнал гардуулах ёслолын үеэр, өнгөрсөн жил хорвоог орхисон найруулагч, жүжигчдийг эргэн дурсаж “In Memoriam” арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр Италийн дуучин Андреа Бочелли хүү Матеогийн хамт дуулсан “Time to Say Goodbye” дуу эгшиглэж талийгаач нарын дүр дэлгэцэнд гарч ирсэн байна. Үүнд Америкийн "Найзууд" олон ангит киноны Чандлер Бингийн дүр бүтээсэн талийгаач жүжигчин Мэтью Перри, "Хайрын түүх" киноны гол дүр Райан О'Нил, Солонгосын “Паразит” киноны гол дүрийн жүжигчин И Сон Кюн нар орсон байна. Найруулагч Бон Жун Хо найруулж, И Сон Кюн тоглосон "Паразит" кино 2020 онд дөрвөн "Оскар" хүртэж байсан юм. Жүжигчин И Сон Кюн тухайн үед ёслолд оролцож, шагналаа биеэр гардан авч байсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.