images

Нидерланд улсад “Holocaust” музей нээлтээ хийлээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-11


   Нацист Германы үед Нидерландын еврейчүүдийг хоморголон устгасан явдлыг харуулсан “Holocaust” музей Амстердам хотноо өчигдөр нээгдсэн тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Музейд Нидерландаас хөөгдөж, нацистын хорих лагерьт алагдсан зуу гаруй мянган еврейн түүх, нацист Германы эзлэн түрэмгийллийн түүхийг багтаасан байна. Музей нь нэгэн цагт 600 орчим еврей хүүхэд хоргодон амьд үлдэж байсан багшийн сургуулийн байранд байгуулагджээ. Үзэсгэлэнгийн танхимын нэг хананд еврейчүүдийг ялгаварлан гадуурхсан утга бүхий нацистуудын хэрэгжүүлж байсан хуулийг бичсэн байна. Нээлтийн ёслолд Нидерландын хаан Виллем Александр, Израилийн ерөнхийлөгч Ицхак Херцог нар оролцжээ. Ерөнхийлөгч И.Херцог нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ "Музей нь үзэн ядалт, еврейн эсрэг үзэл, арьс өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтаас үүдэлтэй аймшигт явдлыг санаж, түүнийг дахин хэзээ ч давтахгүй байхыг сануулж буй хэрэг" хэмээн онцолсон байна. Мөн дэлхий даяар үзэн ядалт, еврейн эсрэг үзэл дахин газар авч байгааг анхаарч, хамтран тэмцэх ёстойг хэлжээ. Гуравдугаар Рейхийн үед Европын орнуудад еврейчүүдийг хоморголон устгаж байсан явдлыг англи хэлэнд Holocaust гэж хэлдэг билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.