Панамын нутгаас алтан булш олджээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-11
Панам улсын Коклэ мужийн “Эль Каньо” археологийн цэцэрлэгт хүрээлэнгээс алт эрдэнэс, тахилын өргөлөөр дүүрсэн 1200 жилийн настай булш олдсон тухай “Fox News” мэдээлэв. Уг булш дотроо зоосон хэлбэртэй эдлэл, бүс, халимны шүд шигтгэсэн ээмэг, матар болон хүний дүрстэй ээмэг, бугуйвч, хонх зэрэг дан алтан эдлэлүүд агуулсан байжээ. Эрдэмтдийн судалгаагаар уг булшийг гучаад насандаа нас барсан язгууртны дурсгалд зориулж МЭ 750-800 оны хооронд бүтээсэн болох нь тогтоогдсон байна. Судалгааны багийн ахлагч, археологич Жулиа Майо "Эртний Панамын уламжлалд язгууртан хүний булшинд доод тал нь 8, дээд тал нь 32 хүнийг хамт оршуулдаг байсан ба эдгээр хүмүүс булшны эзнийг хойд нас руу замчлах хамтрагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан” гэжээ. Малтлага хараахан дуусаагүй байгаа тул хэчнээн хүнийг хамт оршуулсан нь одоогоор тодорхойгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.