images

Илон Маск: Ерөнхийлөгчийн сонгуулиар хэнд ч хандив өгөхгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-07


   Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трампад улс төрийн хандив, санхүүжилт олгохгүй гэдгээ мэдэгдлээ. Түүнийг саяхан Д.Трамптай уулзаж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан гэх мэдээ хэвлэлд гарсны дараа энэ мэдэгдлийг хийсэн бөгөөд X (хуучнаар Twitter) хуудсан дээрээ "Маш тодорхой хэлэхэд, би АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд мөнгө хандивлахгүй" гэжээ. Тэрбээр 2020 оны сонгуульд одоогийн ерөнхийлөгч Жо Байденд саналаа өгсөн болохоо мэдэгдэж байсан билээ. Саяхан “New York Times” сонин гурван ч эх сурвалжаас эш татан, Дональд Трамп 3-ны өдөр Флорида мужийн Палм Бич хотод И.Маск тэргүүтэй дэлхийн тэргүүн баячуудтай уулзсан гэж мэдээлсэн юм. Иргэний болон эрүүгийн хэргээр шүүхэд дуудагдан санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа Д.Трамп И.Маскаас дэмжлэг авбал нөхцөл байдал нь өөрчлөгдөж магадгүй гэсэн таамгийг мэргэжилтнүүд дэвшүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.