images

Юлия Навальная В.Путиний эсрэг нэгдэхийг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-07


   Шоронд учир битүүлгээр өөд болсон Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная удахгүй болох ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эрх баригчдыг нийтээрээ эсэргүүцэхийг уриалав. Тэрбээр YouTube-т нийтэлсэн видео бичлэгтээ 17-ны өдрийн 12 цагт хүн бүр санал хураах байранд ирж, В.Путиныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй хэмээн уриалсан байна. Улмаар "Сонгуулийн өдөр бид амьд байгаа, бидэн шиг олон хүмүүс байгаа гэдгээ харуулах ёстой” гэжээ. Ингэхдээ Путинээс өөр ямар ч нэр дэвшигчид саналаа өгч болно. Эсвэл саналын хуудсаа устгаж А.Навальный гэж томоор бичих, үгүй бол зүгээр санал авах байранд зогсож байгаад гэртээ харьж болно гэсэн эсэргүүцлийн үйлдлүүдийг санал болгожээ. Энэ тухайгаа "Энэ бол Алексей Навальныйн улс төрийн хүсэл байсан бөгөөд түүний уриалсан сүүлчийн үг" гэж мэдэгджээ. Харин А.Навальныйн үхлийн ард В.Путин байгаа гэсэн хардлагыг Кремль үгүйсгэв. Тус улсын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин төв телевизээр мэдэгдэл хийхдээ "А.Навальный үхэлд гаднын нөлөө байхгүй" гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.