images

Мишэль Обама Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-07


   Ирэх оны арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обамагийн эхнэр Мишэль Обама Жо Байдены оронд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг Вашингтоны улс төрд гарсаар байна. Гэвч тэрбээр өөрөө нэр дэвшихгүй, харин ерөнхийлөгч Ж.Байденыг дэмжинэ гэдгээ мэдэгдсэн байна. Түүний ажлын албанаас саяхан мэдэгдэл хийхдээ "Мишэль Обама ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэдэнтээ мэдэгдсэн" гээд түүнийг ерөнхийлөгч Жо Байден болон дэд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг дэмжиж байгаа болохыг онцолжээ. Гэсэн хэдий ч Ардчилсан нам М.Обамаг ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болзошгүй тухай яриа тасрахгүй байна. Хатагтай М.Обама Жо Байденаас 20 гаруй насаар дүү, тэр дундаа хар арьстнуудын дэмжлэг авах томоохон суурьтай, энэ давуу талаа ашиглан намаа нэгтгэснээр сөрөг үйл явцыг эргүүлж чадна гэж мэргэжилтнүүд үнэлж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.