Герман эр 217 тун ковидын вакцин тариулжээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-06
Герман улсын иргэн 62 настай нэгэн эр өнгөрсөн гурван жилийн хугацаанд COVID-19 цар тахлын эсрэг вакциныг 217 удаа хийлгэсэн нь энэ салбарын эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Эрдэмтэд вакцинаас болж түүний дархлааны системд ямар нэг гаж нөлөө орсон байх гэж таамагласан ч ямар нэгэн эмгэг нөлөө илрээгүй тухай ВВС агентлаг мэдээлэв. 29 сарын хугацаанд нийт 217 тун вакцин хийлгэсэн уг эрэгтэйд хийсэн судалгааны үр дүнг "Lancet" эрүүл мэндийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ. Судалгаа хийсэн Нюрнбергийн их сургуулийн баг вакциныг мөнөөх эр өөрөө худалдан авч тариулсаар ирсэн бөгөөд яагаад ийм олон вакцин хийлгэх болсон шалтгааны талаар тодорхой зүйл дурдаагүй байна. Судлаачид энэ хүний талаар сонины нийтлэлээс анх сонсоод түүнд хандсан байна. Нюрнбергийн их сургуулийн Микробиологийн тэнхимийн доктор Киллиан Шовер хэлэхдээ "Энэ явдал хүний дархлааны тогтолцоонд вакцин хэрхэн нөлөөлж байгааг судлах ховорхон боломжийг олголоо. Бид судалгаа хийхээр түүнийг урьсан, тэр ч дуртайяа зөвшөөрсөн” гэжээ. Цус, шүлснийр нь дээжид хийсэн судалгаагаар вакцин түүнд өнөөг хүртэл ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй болохыг тогтоожээ. Энэ нь "Хэт их вакцин дархлааны системийг ихээр идэвхжүүлж, зарим эсийг ядраахад хүргэдэг" гэсэн анхны таамаглалаас ихээхэн зөрсөн байна. Гэсэн хэдий ч энэ нь хүн хэт олон тун вакцин хийлгэж болно гэсэн үг хараахан биш хэмээн судалгааны багийнхан зөвлөжээ. Хувь хүний мэдээллийн нууцыг хамгаалах журмын дагуу энэ хүний талаарх мэдээллийг нийтэд дэлгээгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.