Итали: Үзэгчид загвар өмсөгчид рүү хог шидсэний учир юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-03-06
Италийн Милан хотод болсон загварын шоуны үеэр үзэгчид тайзан дээр алхаж яваа загвар өмсөгчид рүү зогсоо зайгүй хог шидсэн “хогны үзүүлбэр” үзүүлсэн байна. Энэ нь Италийн загварын AVAVAV брэндийн захирлаар ажилладаг дизайнер Биат Карлсоны зохион байгуулсан шоу байсан бөгөөд цахим ертөнцөд сөрөг муухай сэтгэгдэл үлдээдэг хүмүүст сануулга болгох, тэднийг шүүмжлэх зорилготой байсан тухай “Washington Post” сонин мэдээлэв. Үүнийг хийхийн тулд гадил, жүржийн хальсаар дүүргэсэн сагс, кола, усны сав, сонины цаас, түүхий өндөг зэргийг үзэгчдэд урьдчилан өгч, загвар өмсөгчдийг тайзан дээр алхаж эхлэхэд нь шидэхээр зохион байгуулсан байжээ. Ингээд загвар өмсөгчдийг алхаж эхэлмэгц үзэгчид янз бүрийн хогийг тэдний зүг шидэж эхлэв. Хог шидэх тусам загвар өмсөгчдийн өмссөн хувцас бохирдож, алхаж явахдаа хогон дээр гишгээд хальтирч унах тохиолдол ч гарч байлаа. Энэхүү үзүүлбэр нь хог хаягдлыг хорлонтой сөрөг сэтгэгдлүүдтэй, үзэгчдийг интернэт хэрэглэгчидтэй, загвар өмсөгчдийг цахим халдлагын бай болж буй хүмүүстэй харьцуулсан хэрэг байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.