images

“Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн баян хүн болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-05


   “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос дэлхийн хамгийн баян хүнээр тодорч Илон Маскийн өмнө оржээ. Энэ нь Тesla” компанийн хувьцааны үнэ сүүлийн үед буурсантай холбоотой ажээ. “Bloomberg News” агентлагийн мэдээлснийг үзвэл, шинэ долоо хоног гарсаар “Тeslа” компанийн хувьцааны үнэ 7.2 хувиар унаад байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар И.Маскийн хөрөнгө 197.7 тэрбум доллар, харин Ж.Безосын хөрөнгө 203 тэрбум доллар болж байна. 2022 оны сүүлээс “Amazon” компанийн хувьцаа хоёр дахин өсч, бүх цаг үеийн дээд цэгтээ хүрч байхад байхад Тeslа” компанийн хувьцааны үнэ буурсаар Хятадын Шанхай хот дахь үйлдвэрийн тээвэрлэлтийн хэмжээ сүүлийн жил гаруйн хугацаанд байгаагүй доод түвшинд хүрч буурчээ. Харин “Amazon” компани COVID 19 цар тахлын үеэр онлайн борлуулалт хамгийн сайн хийсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.