images

Франц үр хөндөлтийг Үндсэн хуулиараа зөвшөөрсөн дэлхийн анхны улс болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-05


   Францын Сенат болон Төлөөлөгчдийн танхим өчигдөр Версалийн ордонд хамтарсан хуралдаан хийж, эмэгтэйчүүдийн үр хөндөлт хийлгэх эрхийг хүлээн зөвшөөрсөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталсан байна. Нийт гишүүдийн 780 нь дэмжиж, 72 гишүүн эсрэг санал өгснөөр хуулийн төсөл батлагджээ. Ингэснээр тус улс үр хөндөлт хийх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажуулсан дэлхийн анхны улс болов. Хоёр танхимын нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахын тулд хүчинтэй саналын тавны гурваас дээш хувь нь дэмжсэн байх ёстой бөгөөд энэ өдөр дэмжсэн саналын тоо дээрх хувиас хавьгүй илүү байв. Эмэгтэйчүүдийн бие даан шийдвэр гаргах эрхийг Үндсэн хуульд заасан байдаг бөгөөд тус улсад 1975 оноос хойш үр хөндөлтийг зөвшөөрч ирсэн ч Үндсэн хуулиар баталгаажуулаагүй байжээ. Ерөнхий сайд Габриэль Атталь "Эмэгтэйчүүдийн бие эмэгтэйчүүдийнх бөгөөд тэдний өмнөөс хэн ч шийдвэр гаргах эрхгүй гэсэн түүхэн мессежийг өнөөдөр Франц улс дэлхий нийтэд илгээлээ" гэсэн байна. Тус улсын түүхэнд анх удаа парламентын хоёр танхимын хамтарсан чуулганыг тэргүүлсэн анхны эмэгтэй улс төрч Яэл Брон-Пивэ энэ тухай хэлэхдээ "Үр хөндөлт хийлгэх эрх Францад үүрд эрх байх болно. Үүн дээр намууд нэгдмэл байр суурьтай байж чадсанд талархаж байна" гэжээ. Энэ өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эцсийн санал хураалтын өмнө Парис хотын төвд өөрчлөлтийг дэмжсэн болон эсэргүүцсэн иргэд цугларсан байлаа. Мөн Парисын Трокадеро талбайд олон зуун иргэн том дэлгэцийн өмнө цугларч, санал хураалтын нөхцөл байдлыг харж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Ээ яана аа

    2024-03-05

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.