images

Балба: Жуулчдад зориулсан тансаг зэрэглэлийн үйлчилгээг хязгаарлана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-05


   Эверэст уулын Балба улсын хэсэг дэх баазууд дээр унтлагын өрөө, угаалгын өрөө зэрэг зочид буудлын түвшний тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тав тухтай майхны үйлчилгээ эрс нэмэгдэх болжээ. Эдгээр үйлчилгээ хэт их олширч, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэн тус улсын Засгийн газар шинэ журам гаргасан тухай Британийн "The Times and Telegraph" сонин мэдээлэв. Сүүлийн жилүүдэд Эверэстэд авирагчдын тоо өсч, 2021 онд 408 авиралтын зөвшөөрөл олгосон нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Зарим компани жуулчдад дээд зэрэглэлийн байгууламж, үйлчилгээг санал болгож үүгээрээ өрсөлдөх болсн байна. Нэг компани чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулж тав тухтай ор, түшлэгтэй сандал, зурагт, угаалгын өрөө бүхий том майхны үйлчилгээг өндөр үнээр санал болгож эхэлжээ. Үүнд йог, бясалгал, массажийн үйлчилгээ хүртэл багтсан байна. Үүнээс гадна баар, нарийн боов, кафе зэрэг худалдааны байгууламжууд ч үйлчилгээ үзүүлэх болрв. Үүнд зарим хүмүүс шүүмжлэлтэй хандах болжээ. Тухайлбал, уулын аяллын “Jagged Globe” компанийг үүсгэн байгуулагч Саймон Роу хэлэхдээ "Base camp хэмээх ойлголт одоо утгагүй болсон. Эверэст одоо уулын адал явдал байхаа больсон” хэмээн шүүмжлэв. Тус улсын Засгийн газраас шинэ зохицуулалт хийж, үйлчилгээ үзүүлэх газрыг тэнцвэртэй олгож, майхны хэмжээг хязгаарлаж эхэлсэн байна. Мөн шинэ журмын дагуу нисдэг тэргийг зөвхөн осолд өртсөн аялагчдыг аврах, яаралтай нүүлгэн шилжүүлэхэд хэрэглэх бөгөөд техник хэрэгсэл, ачаа бараа зөөхдөө уламжлалт арга болох сарлагт ачин зөөвөрлөж, орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тусгагдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.