images

2017 оноос хойш автын ослоор нэг ч хүний амь хохироогүй хот АНУ-д байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-05


   АНУ-ын Нью Жерси мужийн Хобокен хотод 2017 оны нэгдүгээр сараас хойш зам тээврийн ослоор нэг ч хүний амь нас хохироогүй байна. Нийт 60 мянган хүн амтай энэ хотод жолооч, явган зорчигчийн үзэгдэх орчинд саад учруулсан авто зогсоолыг байхгүй болгосноор ийм үр дүнд хүрч улсын хэмжээнд зам тээврийн аюулгүй байдлын загвар болж байна. Энэхүү оновчтой шийдлийг хотын дарга Рави Бала анхлан санаачилжээ. Тэрбээр 2015 онд хотын иргэдийн хурлын гишүүн байхдаа, 89 насандаа өөд болсон нэгэн эмэгтэйн оршуулгад оролцжээ. Тэр эмэгтэй хотын төвийн нэгэн дүүрэгт машинд дайруулж амиа алдсан аж. Р.Бала энэ өдрийг мартахгүй явсаар хотын дарга болонгуут зам тээврийн осолгүй, аюулгүй гудамж бий болгох зорилт тавин ажиллаж эхэлсэн байна. "Өндөр настай хүмүүс гудамжаар айх аюулгүй алхах ёстой гэдгийг ойлгож ийм орчин бий болгох зорилт тавьж ажилласан” хэмээн тэрбээр ярьсан байна. Ингээд гудамжинд байгаа авто зогсоолуудыг цэгцлэх “Vision Zero” бодлого авч хэрэгжүүлсэн бөгөөд уулзварын ойролцоо зогсоол хийхийг хориглох нь энэ бодлогын гол түлхүүр байсан аж. Энэ арга хэмжээ хэдэн жилийн дотор үр дүнгээ өгч зам тээврийн осол эрс буурсан бөгөөд түүнээс хойш Нью-Йорк, Сан Франциско, Балтимор, Портланд зэрэг хотууд энэ бодлогыг нэвтрүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.