images

АНУ: 23 метр өндөр гүүрнээс дүүжлэгдсэн машины жолоочийг аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-04


   АНУ-ын Индиана муж болон Кентакки мужийн Луисвилл хотыг холбосон гүүрэн дээр автомашины осол гарчээ. Энэ ослоор том оврын автомашин гүүрний хашлага мөргөн жолоочийн бүхээг хэсэг нь хашлага давж 23 метр өндөр гүүрнээс унах аюул тулгарсан байна. Машины жолооч нь эмэгтэй хүн байжээ. Аврах багийнхан ослын газарт очсон даруйдаа аврах ажиллагааг эхлүүлж, олсон бэхэлгээгээр доош буун жолоочийг татан гаргаж амжсан байна. Аврах ажиллагаа 40 минут орчим үргэлжилж осол болсноос хойш найман цагийн дараа ачааны машиныг гүүрнээс татаж гаргажээ. Аврагч Брайс Каден "Би энэ сургуулилтыг 100 удаа хийж байсан байх. Тиймээс сандарч тэвдэлгүй жолооч бүсгүйг эсэн мэнд гаргаж чадсан. Жолооч маш их айж сандарсан байсан” гэжээ. Энэ гүүрээр өдөрт дунджаар 24 мянган тээврийн хэрэгсэл зорчдог аж. Цагдаа нар гүүрийг түр хааж, ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.