images

Швейцар улс Оросын эсрэг хоригт нэгдэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-04


   Төвийг сахисан Швейцар улс Европын холбооноос Оросын эсрэг авсан 13 дахь удаагийн хоригт арга хэмжээнд нэгджээ. Тус улсын Засгийн газраас мэдэгдэхдээ "Швейцар улс Украинд ОХУ түрэмгийлэл үйлдэж буйн хариуд Европын холбооноос баталсан 13 дахь хориг арга хэмжээний багцад нэгдэж байна" гээд "Уг хориг арга хэмжээнд 106 хувь хүн, 88 компани, байгууллага багтана" гэжээ. Улмаар үүнд гол төлөв Оросын цэргийн пуужин, нисгэгчгүй онгоц, зенитийн пуужингийн систем үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагууд, Хойд Солонгосоос Орост цэргийн зэвсэг техник нийлүүлэхэд оролцож буй байгууллага, хувь хүмүүс багтаж буйг онцолсон байна. Тус улс нь төвийг сахисан статустай учраас дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгийг дайн, мөргөлдөөнтэй бүс рүү нийлүүлэхийг хатуу хориглодог. Хойд Солонгосын тухайд Швейцар улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу олон улсын хамтын нийгэмлэгийн хоригийг хүлээн авч хэрэгжүүлдэг. Гэсэн ч тус улс Хойд Солонгост хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа бөгөөд энэ онд хүнсний дэмжлэг үзүүлэх төслүүдэд 21.8 тэрбум доллар олгохоор төлөвлөж байгаа ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.