Туркийн ерөнхийлөгч Орос, Украины хооронд зуучлахад бэлэн байгаагаа илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-01
Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган Украин, Оросын хоорондох дайныг дуусгах хэлэлцээнд дахин зуучлах бодолтой байгаагаа мэдэгдсэн тухай “Daily Sabbah” сонин мэдээлэв. Тэрбээр Албанид болсон Украин-Зүүн Өмнөд Европын дээд хэмжээний уулзалтад илгээсэн цахим илгээлтдээ “Өмнө нь Истанбулд болсон энх тайвны төлөөх хэлэлцээрийн ширээнд дахин суухад бэлэн байна” гэжээ. Үүнээс гадна тэрбээр Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжсээр байхын зэрэгцээ Владимир Зеленскийн 10 зүйл бүхий "энхийн томъёолол"-ыг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Крымийн хойгийн татар үндэстний эрхийг хамгаалах талаар хүчин чармайлт гаргаж байгаагаа дурджээ. 2022 оны гуравдугаар сард Орос Украинд халдан довтолсны дараа Туркийн зуучлалаар энхийн хэлэлцээ Истанбул хотод болсон ч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Долоодугаар сард Р.Эрдоган НҮБ-тай Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн хугацааг сунгах тохиролцоонд хүрч, Оросоор дамжуулан хүнс тээвэрлэх замыг сэргээж чадсан билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.