images

Хятадад дэлхийн хамгийн том дүүжин тоглоомын талбай байгуулагджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-01


   Хятадын Жэжян мужид 200 метр өндөр  дүүжин тоглоомын талбай байгуулжээ. Уг байгууламж нийт 1600 м2 талбайтай, газраас 200 метрийн өндөрт хоёр хадан цохиог холбож байгуулсан бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад орсон байна. Уг талбайн аюулгүй байдлын талаар хүмүүсийн шүүмж гарсантай холбогдуулан ашиглалтын компанийн зүгээс тайлбар хийж торыг нь давхар хамгаалалттай болгож, цаг тухай бүрт тогтмол шалгаж аюулгүй байдлыг нь сайтар хангасан болохоо мэдэгджээ. Дүүжин тоглоомд нэг удаад 50 хүн орох боломжтой бөгөөд нэг хүний биеийн жин 90 кг-аар хязгаарлагддаг, асаагуур, хутга авч орохыг хориглодог ажээ. Энэхүү байгууламжийн танилцуулга видео сүүлийн үед Хятадын олон нийтийн сүлжээнд маш олон хандалт авсан бөгөөд өнгөрсөн сар шинийн баярын үеэр үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байсан байна. Улмаар өнгөрсөн сард Их Британийн дэлхийн дээд амжилтыг баталгаажуулдаг байгууллага болох "Caring the Flag World Records" дэлхийн хамгийн том агаарын тоглоомын байгууламжаар шалгаруулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Уншигч

    😮😮

    2024-03-01

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.