Элчин сайд Акира Мүто: Орос-Японы соёлын харилцааг өргөжүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-02-29
Өнгөрсөн оны арванхоёрдугаар Япон улаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдсон Акира Мүто Москва дахь яамны байрандаа анхны хэвлэлийн бага хурал хийлгэсэн тухай NHK телевиз мэдээлэв. Тэрбээр Украин улсад халдсан Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ хэвээр үргэлжлэхийг онцлоод, харин хоёр орны харилцан ойлголцлыг ахиулах үүднээс соёлын солилцоог өргөжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Мөн Япон болон Барууны орнууд Оросын эсрэг хориг арга хэмжээнд эв нэгдэлтэй байх ёстойг онцолсон байна. Гэхдээ "Оростой яриа хэлэлцээ хийх замаар харилцан ойлголцлыг дэмжих, соёлын солилцоо, хүмүүсийн хоорондын харилцаа, тэр дундаа залуучуудын хоорондын харилцааг хөгжүүлэх явдал онцгой чухал болохыг дурдаад энэ хүрээнд төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Японы Засгийн газраас санхүүжүүлдэг оюутан, залуу судлаачдыг хүлээн авах ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд япон хэлний багш, суралцагчдыг Японд урьж, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа А.Мүто мөн дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.