Европын орнууд Украин руу цэрэг илгээх тухай ярилцсан уу?
Анд нөхдийн мэдээ
2024-02-29
Латви улс НАТО-гийн гишүүн орнууд санал нэгдсэн тохиолдолд Украиныг дэмжихээр цэргээ илгээхийг эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэв. Тус улсын Үндэсний батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч DP агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэх хэд хэдэн хувилбарыг авч үзэж байна. Хэрэв НАТО-гийн холбоотнууд цэрэг илгээхийг зөвшөөрвөл Латви ч мөн оролцох асуудлыг авч үзнэ" гэжээ. Орос, Беларусь улстай хиллэдэг Латви нь Украин улсыг идэвхтэй дэмжсээр ирсэн юм. Мөн Словакийн ерөнхий сайд Роберт Пицзо 25-ны өдөр телевизээр үг хэлэхдээ НАТО болон Европын холбооны зарим орон Украин руу цэргээ илгээх талаар хэлэлцэж байгаа талаар мэдэгдсэн байна. Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон Европын орнуудын удирдагчид Украинд цэрэг илгээх тухай яриа үнэнд нийцэхгүй гэж мэдэгдэв. Латвитай зэрэгцэн орших Эстони, Литва улсууд ч ийм уттгатай мэдэгдэл хийжээ. Эстонийн Ерөнхий сайд Кая Калас "Цэрэг оруулах асуудлыг засгийн газрын түвшинд хэлэлцэхгүй" гэсэн бол Литвийн Батлан хамгаалахын сайд Арвидас Анусаускас “Литвийн армийг цэргийн сургуулилтыг дэмжих зорилгоор илгээж болох ч байлдааны ажиллагаанд хэзээ ч оролцохгүй” гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.