images

Төлөөллийн ардчилал төрийн хамгийн сайн засаглал мөн үү?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-29


   Дэлхийн улс орнууд төлөөллийн ардчиллыг хамгийн сайн засаглал гэж үздэг ч ихэнх оронд ардчилсан тогтолцоонд сэтгэл дундуур байгаа явдал нэмэгдэж, зарим улс оронд автократыг илүүд үзэх хандлага их болсон нь судалгаагаар тогтоогджээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 22-ны хооронд дэлхийн 24 орны 30 мянга гаруй хүнээс санал асуулга явуулсан Pew Research” судалгааны дүнгээс харахад судалгаанд оролцогчдын 59 хувь нь улс орныхоо ардчилсан засаглалд сэтгэл хангалуун бус гэсэн хариулт өгчээ. Сэтгэл хангалуун гэсэн хариулт 50-иас дээш хувьтай өгсөн долоон орон байсан аж. Ардчилсан засаглал, эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд дээгүүр ордог Өмнөд Солонгос улсад гэхэд судалгаанд оролцогчдын ердөө 38 хувь нь сэтгэл хангалуун, 61 хувь нь сэтгэл хангалуун бус гэж хариулсан байна. Ардчилалд ийн сэтгэл дундуур байгаа хэдий ч 77 хувь нь төлөөллийн ардчилал бол төрийн хамгийн сайн хэлбэр гэсэн хариулт өгчээ. Тухайлбал Швед, Канад, Их Британи, Нигери, Герман, Энэтхэг, Япон, Нидерланд, Грек, Итали зэрэг арван оронд төлөөллийн ардчилал нь тэдний улсын хувьд засаглалын маш сайн арга юм гэсэн хариулт гарсан байна. Гэтэл Мексик, Кени, Энэтхэг, Герман, Польш, Аргентин, Бразил зэрэг оронд хүчтэй удирдагчийг илүүд үзэх байдал 2017 онтой харьцуулахад нэмэгдсэн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.