images

Газын зурваст агаараас хүнсний тусламж үзүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-28


   Хэдэн сар үргэлжилсэн дайны улмаас хямрал, өлсгөлөн нүүрлээд буй Газын зурваст олон улсын хамтын нийгэмлэг агаараас тусламжийн бараа буулгасан тухай “New York Times” сонин мэдээлэв. байна. Уг ажиллагаанд Йорданы цэргийнхэн, Арабын Нэгдсэн Эмират, Египет, Францын холбогдох албаныхан оролцсон байна. Энэ удаад Йордан, Францын нисэх онгоцууд Газын зурвасын хэд хэдэн газарт тусламжийн бараа, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүн буулгасан ажээ. Израилийн цэргийн шалгалт, хяналтаас болж тусламжийн машин Газын зурвас руу нэвтрэх боломжгүй болсон тул Франц, Нидерланд, Их Британи зэрэг орнууд агаараас тусламж үзүүлэх ажиллагаанд нэгдсэн байна. Энэ бол эрсдэлтэй бөгөөд эцсийн арга гэж холбогдох албаныхан үзэж байна. Учир нь агаарын тээвэр нь ачааны машинаар тээвэрлэхээс илүү их зардалтай төдийгүй мөргөлдөөнтэй газар дээгүүр нисэх онгоцоор нисэх нь маш аюултай, эрсдэлтэй үйлдэл юм. Эдгээр таагүй нөхцөл байдлуудыг үл харгалзан тусламжийн ачааг онгоцоор тээвэрлэж эхэлсэн Франц улс "Газын зурваст өлсгөлөн, өвчнөөр нас барж буй энгийн иргэдийн тоо нэмэгдсээр байна" гээд, тусламж хүргэх боломжтой газар, боомтуудыг даруй нээлттэй болгох шаардлагатай байгааг онцолсон байна. Энэ удаад Францын Агаарын цэргийн хүчний онгоц 2 тонн гаруй хүнсний бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл буулгасан хэдий ч Газын зурваст буй хоёр сая иргэдийн хаана нь ч хүрэлцэхгүй байгааг дурджээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.