images

Хятад: Хорин настай нүүр будагч бүсгүй 5.5 сая дагагчтай болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-28


   Нүүр будалтын онцгой чадвараараа үйлчлүүлэгчдийн дүр төрхийг эрс өөрчилж чаддаг Хятадын нүүр будагч залуухан бүсгүй Тузи олон нийтийн сүлжээгээр алдаршиж буй тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Дөнгөж хорь гаруй настай тэрбээр ур чадвараа харуулсан "Extreme Makeover 100 People Challenge" бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байршуулснаар нэрд гарч цахим орчинд 5.5 сая дагагчтай болжээ. Тэрбээр нүүр будалтын үйлчилгээ үзүүлдэг студи ажиллуулж, өдөр бүр оройн 20:30 цагаас “Douin” сүлжээн дээр нүүр будалттай холбоотой шууд нэвтрүүлэг явуулдаг бөгөөд өдөрт дунджаар 1 сая хүн үздэг гэнэ. 72 настай эмээг шаргал үстэй, цэнхэр нүдтэй европ маягийн гүнж болгон хувиргасан бичлэг нь түүний хамгийн алдартай бүтээл болсон аж. Мөн өөр нэг бичлэгт тэрбээр 50 гаруй насны инээдмийн жүжигчнийг идэр залуухан царайлаг эр болгон хувиргасанд жүжигчний эхнэр хүртэл нөхрөө танихгүй байгаагаа хэлж гайхсан байна. Тус улсад нүүр будалтын салбарт 20 сая гаруй хүн ажилладаг бөгөөд тэдний дундаж нас 20-25 байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.