Хирошимагийн дэлбэрэлтээс үлдсэн бугуйн цагийг 31 мянган доллароор худалджээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-27
1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Японы Хирошима хотод атомын бөмбөгийн дэлбэрэлт болсон газраас олдсон бугуйн цаг дуудлага худалдаанд орж, 31 мянган доллароор зарагдсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. 2.5 см диаметртэй, гуулин артай уг цагны оосор нь үрэгдэн, нүүрний шил нь хайлсан байсан бөгөөд цагийн зүү 8 цаг 15 минутыг заасан байв. Энэ нь 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний 8:15 цагт АНУын бөмбөгдөгч онгоц Японы Хирошима хотод "Little Boy" хэмээх атомын бөмбөг хаясан цаг үетэй яг давхцаж байгаа нь тэр цаг дэлбэрэлтэд өртсөн даруйдаа зогссоныг харуулж байна. Тухайн үед Хирошимад ирж үүрэг гүйцэтгэсэн Британийн цэрэг уг цагийг олж хадгалсан байжээ. 2015 онд нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч энэ цагийг анх дуудлага худалдаанд оруулж байсан аж. “RR Auction” дуудлага худалдааны компанийн дэд захирал Бобби Ливингстон "Энэ цаг хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон онцгой нэгэн цаг үеийг бидэнд сануулж байна. Мөн дайны хор хөнөөлийг бидэнд дахин сануулж, түүнээс зайлсхийх ёстойг онцолсон бэлгэ тэмдэг болно” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.