Германы онгоцонд хятад, орос хүмүүсийг оруулахгүй гэжээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-27
Сингапурт болсон агаарын шоуны үеэр, нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компани Германы Агаарын цэргийн хүчний А400М тээврийн онгоцонд хятад, орос хүмүүсийг оруулахыг хориглосон тухай “Global Times” сонин мэдээлсэн байна. Үүнээс болж Хятадад олон нийтийн эсэргүүцэл гарангуут тус компани уучлал гуйжээ. Энэ талаар тухайн үед агаарын шоу үзэж явсан Хятадын нэгэн иргэн “Weibo” цахим сүлжээнд нийтэлсэн бөгөөд тэрбээр "Германы агаарын цэргийнхэн болон “Airbus”-ын ажилчид А400М онгоцны орох хаалган дээр хяналт тавьж "Хятад, Оросын иргэдийг онгоцонд оруулахгүй" гээд, дараалалд зогсож буй хүмүүсийг аль улсын иргэн болохыг асууж байсан" гэжээ. Бичлэгт “Airbus”-ын ажилтан эмэгтэй A400M онгоцонд орох гэж байсан эрэгтэйгээс аль улсын иргэн болохыг асууж, нөгөө эр өөрийгөө хятад хүн хэмээн танилцуулахад "Энэ бол Германы онгоц учраас та орж болохгүй. Энэ бол Германы дүрэм журам” хэмээн дотогш оруулахгүй байгаа үйл явдал гарсан байна. Тэнд мөн Германы Агаарын цэргийн хүчний ажилтнууд ч бас байв. Үүнээс болж Хятадын цахим хэрэглэгчид эгдүүцэж буйгаа илэрхийлэн "Хятадын ард түмнийг ялгаварлан гадуурхсан хэрэг" гэж мэдэгдсөн төдийгүй шоу зохион байгуулагчдад гомдол гаргажээ. Үүний дараа “Airbus” компани албан ёсоор уучлал гуйж, шоуны үлдсэн хугацаанд хятад жуулчдад чөлөөтэй үйлчилнэ гэдгээ мэдэгдсэн байна. Мөн “Weibo” сүлжээнд уучлалт гуйсан агуулга бүхий мэдэгдэл гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.