images

Ким Жон Ун хүүтэй юу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-26


   БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хүүтэй ч тэр хүү нь бие бялдар хэвийн биш тул олны өмнө гаргаж харуулдаггүй гэх мэдээлэл Их Британийн “Daily Mail” сонинд гарчээ. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын газрын ажилтан асан Чой Су Ёний хэлснээс эш татан тус сонин "Ким Жон Ун хүүтэй болсон ч гадаад төрх нь таатай биш учраас түүнийг олон нийтэд ил болгохгүй байна" гэжээ. Чой Хойд Солонгосоос авсан мэдээлэд үндэслэн “Мярайлаг, жингийн илүүдэлтэй аав, эгч хоёроосоо ялгаатай нь тэр хүү цонхигор царайтай, хэтэрхий туранхай” гэсэн байна. Хойд Солонгосын удирдагчдын хувьд Ким Ир Сентэй төстэй дүр төрхийг "үндсэн чанар" гэж үздэг тухай хэвлэлүүд онцолж байна. АНУ-ын “Стимсон” төвийн Хойд Солонгос судлаач Майкл Мадден хэлэхдээ “Ким Жон Ун төрийн эрхэнд гараагүй байхдаа туранхай биетэй байсан ч Ким Ир Сентэй адилхан болохын тулд жин нэмэх шаардлагатай болсон” гэж тайлбарлажээ. Гэхдээ Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Ким Ён Хо өнгөрсөн оны аравдугаар сард Үндэсний ассамблейн Гадаад харилцаа, нэгдлийн хороонд хийсэн тайландаа “Ким Жон Ун хүүтэй эсэхийг бид хараахан баталж чадаагүй байна" гэж мэдэгдсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.