“Их долоо”: Дайн хэр удаан үргэлжлэхээс үл хамааран Украиныг дэмжсээр байх болно
Анд нөхдийн мэдээ
2024-02-26
Орос, Украины дайн эхэлсний хоёр жилийн ойн дээр буюу энэ сарын 24-ний өдөр “Их долоо”-гийн удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргаж, Украиныг бүрэн дэмжиж байгаагаа дахин нотолсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Украины нийслэл Киевт хотод айлчилсан “Их долоо”-гийн тэргүүн Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони ерөнхийлөгч Владимир Зеленскийн хамт дээд хэмжээний уулзалтыг тэргүүлсэн байна. Түүнчлэн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен нар хүрэлцэн ирж уулзалтад оролцжээ. Тэд "Украин улс ирээдүйнхээ төлөөх тэмцэлд ялна гэдэгт бид итгэлтэй байна" гээд "Украин улс гурав дахь жилдээ ширүүн дайнд орж байна. Гэвч хэр хугацаа шаардагдахаас үл хамааран “Их долоо” тус улсыг дэмжсээр байх болно" хэмээн мэдэгджээ. Мөн “Украинд учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор ОХУ-ын битүүмжилсэн хөрөнгийг ашиглах арга замыг авч хэлэлцэн, ирэх зургаадугаар сард болох дээд хэмжээний уулзалтад тайлагнана" гэдгийг онцолсон байна. Үүнээс гадна тэд Оросын армийг дэмжихээ зогсоохыг Иранд уриалж, Хятадын компаниуд Орос руу зэвсгийн эд анги, цэргийн техник илгээж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.