Германы миссээр иран бүсгүй шалгарав
Анд нөхдийн мэдээ
2024-02-26
Иран гаралтай, Герман улсын иргэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч 39 настай Апаме Шенауэр энэ оны Германы гоо бүсгүйгээр шалгарсан тухай тус улсын SWR телевиз мэдээлэв. Тэрбээр Баден-Вюртемберг мужийн “Oiropa Park”-д болсон тэмцээний финалд найман өрсөлдөгчөө ялан "Германы мисс"-ээр шалгарч, "Female Leader Award" шагнал хүртжээ. А.Шенауэр нь зургаан настайдаа эцэг эхийнхээ хамт Иранаас Герман руу цагаачилж ирсэн бөгөөд өдгөө Берлин хотод архитекторч мэргэжлээр ажиллан хоёр хүүхдийнхээ хамт аж төрж байна. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "Network Sirjan" бүлгийг үүсгэн байгуулагч бөгөөд "Эрх чөлөөнийхөө төлөө өдөр бүр гудамжинд гарч, амь насаараа дэнчин тавин жагсаж буй иран эмэгтэйчүүд бол миний бахархал" гэжээ. Өмнө нь Германы гоо бүсгүй шалгаруулахдаа гадаад төрх, зүс царай зэргээр голлон шүүдэг байсан бол 2019 оноос хойш эмэгтэйчүүдийн нийгмийн хариуцлага, хувь хүний онцлогийг чухалчлах болсон байна. Мөн энэ жилээс 39 нас хүртэл гэсэн насны дээд хязгаарыг үгүй болгосон бөгөөд хамгийн ахмад нь 42 настай бүсгүй оролцжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.