БНСУ: Өндөр барилгаас шүхрээр буусан гадаадын иргэнийг шалгаж байна
Анд нөхдийн мэдээ
2024-02-22
БНСУ-ын Пусан хотын 99 давхар өндөр барилгын орой дээрээс хоёр хүн шүхрээр буусан байна. Хотын цагдаагийн газар энэ асуудлыг шалгаж үзэхэд тэдний нэг нь Америкийн иргэн YouTuber залуу байсан тул энэ хэргийг шийдвэрлэхээр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад ханджээ. Энэ сарын 15-ны өглөөний долоон цагийн орчимд тус хотын “L City” цамхгийн 99 давхарт байрлах ажиглалтын тавцангаас хоёр хүн шүхрээр буусан гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар шуурхай ажиллаж нэг иргэнийг саатуулсан юм. Хоёр хүний нөгөө нь хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Тэд өндрөөс бууж буй бичлэгээ цахим орчинд хараахан байрлуулаагүй байсан аж. Өмнө нь 2019 онд Оросын хоёр иргэн мөн тус цамхгаас шүхрээр буусан хэргээр торгуулийн шийтгэл хүлээж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.