images

Тэйлор Свифт онцгой эрхтэйгээр Сингапурт тоглоно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-21


   Дэлхийн зарим улс орон Америкийн поп од Тэйлор Свифтийн тоглолтыг дотооддоо зохион байгуулах алхам хийж эхэлжээ. Тухайлбал Сингапурын засгийн газар Т.Свифтийн тоглолтыг авахын тулд урьдчилсан төлбөр төлсөн тухай AFP сонин мэдээлэв. Тус улсын Соёлын яам болон Аялал жуулчлалын газар хамтарсан мэдэгдэлдээ Засгийн газар тоглолтын зохион байгуулагч AEG-тэй хэлэлцэж тохирсон тухай мэдэгджээ. Улмаар "Т.Свифтийн тоглолт нь Сингапурын эдийн засагт ихээхэн ашиг тусаа өгөх болно" гэсэн байна. Одоогоор “Eras ​​​​Tour” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа Т.Свифт ирэх сарын эхээр Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд зургаан удаа тоглох ажээ. Тус улсын Засгийн газар хөрш орнуудын шүтэн бишрэгчид тоглолтыг үзэхээр цугларна гэж найдаж байгаа бөгөөд энэ нь зочид буудал, аялал жуулчлал зэрэг салбараар дамжин эдийн засаг сэргэхэд онцгой нөлөөлнө гэж үзсэн байна. Тайландын Ерөнхий сайд Стетта Тависин 16-ны өдөр болсон бизнес форум дээр хэлэхдээ "Сингапурын засгийн газар Зүүн Өмнөд Ази дахь Т.Свифтийн тоглолтын онцгой эрхийг авахын тулд нэг тоглолтод 2-3 сая доллар төлсөн" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.