images

“Beatles” хамтлагийнхны амьдралаар кино хийнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-21


   Холливүүдийн кино найруулагч Сэм Мендес домогт “Beatles” хамтлагийн гишүүдийн амьдралаар дөрвөн цуврал кино бүтээхээр болсон тухай Америкийн энтертэйнмент мэдээллийн “Deadline” агентлаг мэдээлэв. Төслийг “Sony Pictures” компани сурталчилж, хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Найруулагч С.Мендес хамтлагийн гишүүн Пол Маккартни, Ринго Старр, Жон Леннон, Жорж Харрисон нарын тухай тус тусад нь дөрвөн кино бүтээх бөгөөд эдгээр нь хоорондоо уялдаатай байх ажээ. Тэрбээр уг төслийг өөрөө санаачилж Холливүүдэд санал болгосноор энэхүү ажил эхэлсэн байна. С.Мендес "Deadline"-д өгсөн ярилцлагадаа "Би өнгөрсөн жилийн Зул сарын баярын өмнөхөн Лос Анжелест очиж төслөө танилцуулахад бүгд нааштай хүлээн авч сайхан хариу өгсөн" гэжээ. Найруулагч С.Мендес 1999 онд "Америкийн гоо үзэсгэлэн" киногоороо Оскарын шилдэг найруулагчийн шагнал хүртэж байжээ. Үүнээс гадна тэрбээр "Road to Perdition" (2002), "Revolutionary Road" (2008), "007 Specter" (2015), ”1917” (2019) зэрэг кино бүтээсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.