images

Бан Ги Мун Кино урлагийн энх тайвны шагнал хүртэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-21


   НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун 19-ны өдөр Германы Берлин хотноо болсон Allianz Forum”-ын үеэр Кино урлагийн энх тайвны шагнал хүртлээ. Уг арга хэмжээг зохион байгуулсан Германы “Cinema Peace Foundation” ашгийн бус байгууллага “Бан Ги Мун нь Африк, Ойрх Дорнод дахь мөргөлдөөнийг зохицуулах, дэлхийн энх тайвныг сахиулах дипломат хүчин чармайлтыг манлайлан, тогтвортой хөгжлийн төлөө хичээн зүтгэж ирсэн зүтгэлийг нь үнэлж энэхүү шагналыг олгосонхэмээн мэдэгджээ. Германд энэ сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн “Чимээгүй дипломатч (The Quiet Diplomat) баримтат кинонд түүний бага нас, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан он жилүүдийг багтаасан байна. Кино урлагаар дамжуулан дэлхийн нийгэм, улс төр, хүмүүнлэгийн асуудлыг хөгжүүлэх зорилгоор 2008 онд “Cinema Peace” санг үүсгэн байгуулжээ. Энэ өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон мөн Кино урлагийн энх тайвны шагнал хүртсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.