images

Владимир Путин Хойд Солонгосын удирдагчид автомашин бэлэглэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-20


   ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд Орост үйлдвэрлэсэн суудлын автомашин бэлэглэсэн байна. БНАСАУ-ын Төв мэдээний агентлаг энэ тухай мэдээлэхдээ Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга Пак Жон Чон, дэд дарга Ким Ё Жон нар 18-ны өдөр бэлэг хүлээн авч, энэхүү бэлгийг “БНАСАУ болон ОХУ-ын удирдагчдын онцгой найрсаг харилцааны тод илрэл” хэмээн хэлснийг онцолжээ. Улмаар Ким Жон Ун В.Путинд талархал илэрхийлсэн захидлыг Оросын талд хүндэтгэлтэйгээр дамжуулсан тухай Ким Ё Жон дурдсан байна. В.Путин өнгөрсөн жил Ким Жон Уныг ОХУ-д айлчлах үеэр нь Орост үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн “Аурус” машиныг танилцуулсан бөгөөд энэ удаад ямар машин бэлэглэсэн нь тодорхойгүй байна. “Аурус” бол "Rolls-Royce”-ын орос хувилбар гэгддэг тансаг зэрэглэлийн машин бөгөөд тухайн үед Ким Жон Ун В.Путинтэй хамт арын суудалд сууж үзэж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.