Украин: Цэргүүд дайнд амь насаа алдсан ч үр удмаа үлдээх боломжтой боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-02-19
Дайнд амиа алдсан украин цэргийн эхнэр нөхрийнхөө хөлдөөж хадгалсан үрийн шингэнээр жирэмсэн болох боломжтой боллоо. Орос-Украины дайн эхэлснээс хойшх хоёр жилийн хугацаанд цэргүүдийн амь нас олноор эрсдэх болсон тул тус улсын парламент холбогдох хуулийн төслийг баталсан байна. CNN телевизийн мэдээлснээр энэхүү хууль нь эмэгтэй цэргүүд болон тэдний нөхрүүдэд адилхан үйлчлэх бөгөөд хүүхэдтэй болохыг хүсвэл хөлдөөсөн үрийн шингэн хэрэглэхийг зөвшөөрчээ. Эр бэлгийн эсийг хөлдөөх, хадгалах зардлыг төрөөс санахүүжүүлэхээр болсон байна. Цаашид ийм байдлаар төрсөн хүүхдийн гэрчилгээнд нас барсан эцэг, эхээр овоглох хуулийн зохицуулалтыг мөн хийхээр төлөвлөж байна. Хуулийн төслийг санаачилсан парламентын гишүүн Олена Шляк “Дайны улмаас хэвийн амьдрал, гэр бүл төлөвлөлт нь тасалдсан цэргүүдэд үр удмаа үлдээх цаг, боломж байхгүй байгаа нь бодит үнэн” гэжээ. Хуулийн төсөл батлагдахаас ч өмнө зарим эмнэлэг цэргийн ар гэрийнхэнд үнэ төлбөргүй эр бэлгийн эс хөлдөөх, хадгалах ажиллагааг хийж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.