images

Хятадад үйлдвэрлэсэн онгоц анхны гадаад нислэгээ хийв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-19


   Хятад улс дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн С919 онгоц 18-ны өдөр анхны сургуулилтын гадаад нислэгээ Сингапур улс руу хийв. Энэ сарын 20-25-ны өдрүүдэд Сингапурын “Changi” олон улсын нисэх буудалд 50 улсын 1000 гаруй аж ахуйн нэгж оролцсон агаарын шоу болох бөгөөд уг онгоц энэхүү шоунд оролцохоор сургуулилтын нислэг үйлдэж байгаа ажээ. Шоунд Сингапурын Агаарын цэргийн хүчин F-15 сөнөөгч онгоц, “Apache” нисдэг тэрэг, мөн Өмнөд Солонгос, Энэтхэг, Австралийн нислэгийн багууд оролцохоор болсон байна. 2006 онд судалгаа, үйлдвэрлэл хийж эхлэн өнгөрсөн оны есдүгээр сард эцсийн байдлаар үйлдвэрээс гарч аюулгүй нислэгийн гүйцэтгэлийн гэрчилгээ авсан C919 онгоц энэ удаагийн ёслолоор дамжуулан олон улсын нислэг үйлдэж эхлэх аж. Онгоцыг “Commercial Airlines of China” (COMAC) компани үйлдвэрлэсэн бөгөөд 164 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.