images

Сар шинийн баярын үеэр Хятадын дотоодын аялал 30 хувиар нэмэгджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-19


   Хятад улс дотоодын соёл, аялал жуулчлалыг нэмэгдүүлэхээр төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа энэ үед өнгөрсөн сар шинийн баярын үеэр дотоодын аялагчдын тоо өмнөх оныхоос 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны мэдээлснээр, энэ өдрүүдэд аялагчдын тоо 474 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 34, COVID-19 цар тахлын өмнөх үеийнхээс 19 хувиар өссөн байна. Харин энэ үеэр тус улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 6,8 сая, гадагшаа аялсан иргэдийн тоо 3,6 сая болжээ. "Синьхуа" агентлагийн мэдээлснээр, баярын сүүлчийн өдрийн 21 цагийн байдлаар зөвхөн кино театрын орлого 8 тэрбум 230 сая юаньд хүрч шинэ дээд амжилт тогтоосон байна. Киноны зураг авалтын үеэр 50 кг жин хассан хэмээн олны анхаарал татсан эмэгтэй найруулагч, жүжигчин Жя Лингийн "Ёло" кино нь 2.7 тэрбум юанийн орлого олсон нь хамгийн олон үзэлттэй кино байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.