images

Тэйлор Свифт буудуулсан хохирогчдын ар гэрийнхэнд мөнгөн хандив өргөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-19


   Дуучин Тэйлор Свифт Америкийн Үндэсний хөлбөмбөгийн лигийн ялалтын баярыг тэмдэглэх үеэр гарсан буудалцааны үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд мөнгөн хандив өргөжээ. Тэрбээр амиа алдсан хохирогч Лизабет Лованпезийн дурсгалд зориулан бүтээсэн "GoFundMe" хандивын сайтаар дамжуулан 100 мянган доллар хандивласан байна. Улмаар "Хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж илэрхийлж байна. Тэйлор Свифт" гэсэн зурвас үлдээжээ. Энэ сарын 14-ний өдөр Канзас хотын Юнион Стэйшн талбайд болсон “Super Bowl”-ын баярын үеэр зэвсэгт халдлага гарч нэг хүн нас барж, 22 хүн гэмтсэн билээ. Хэрэг гарсны дараахан “Канзас Сити Чифс” багийн тоглогчид, тэр дундаа Тэйлор Свифтийн найз залуу Травис Келси олон нийтийн сүлжээгээр дамжуулан эмгэнэл илэрхийлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.