Англи хэлний цагаан толгойн “е” үсэг ямар онцлогтой вэ?
Анд нөхдийн мэдээ
2024-02-19
Англи хэлний цагаан толгойн үсэг дундаас хамгийн их хэрэглэгддэг үсэг бол “е” үсэг гэнэ. Учир нь уг үсэг дуудахад хамгийн амархан, амны хөдөлгөөн бараг ордоггүй аж. Тиймээс англи хэлний ихэнх үгэнд “е” үсэг орсон байдаг ажээ. Үүнийг сheese, dress, secrete, perfect, needle гэх зэрэг өргөн хэрэглэгддэг үгсээс харж болно. Харин Америкийн зохиолч Эрнест Винсент Райтын 1939 онд зохиосон “Gadsby” хэмээх 50 мянган үгтэй романд “е” үсэг ганц ч ороогүй аж. Зохиолч хамгийн өргөн хэрэглэгддэг энэ үсгээс албаар зайлсхийж уг романаа бичсэн бөгөөд үүнийг хэл шинжлэлд “lipogram” гэдэг ажээ. Зохиолч номынхоо өмнөх үгэнд дурдахдаа үйл үгийн өнгөрсөн цагийн “-ed” нөхцлөөс зайлсхийх нь хамгийн хэцүү байсан тухай өгүүлжээ. Тиймээс “-ed” нөхцөл залгадаггүй үйл үг болон “do”, “did” нөхцлийг өргөн хэрэглэсэн байна. Тухайлбал “walked” гэсэн үгийг “did walk” гэх зэргээр хэрэглэжээ. Мөн морины тухай өгүүлэхдээ “horse” гэдэг үгийн оронд “mount” гэж хэрэглэсэн байна. Уг роман нь ховор сонин ном цуглуулагчдын дунд хамгийн эрэлттэй, үнэ цэнтэй номын тоонд ордог аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.