Австралийн ерөнхий сайд сүй тавив
Анд нөхдийн мэдээ
2024-02-15
Австралийн ерөнхий сайд, 60 настай Энтони Албаниз найз бүсгүй, 45 настай Жоди Хэйдентэйгээ сүй тавьснаа зарлав. Тэдний хамтдаа байгаа зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн бөгөөд зураг дээр Ж.Хэйден зүүн гарын ядам хуруундаа бөгж зүүсэн байлаа. Тэд дараа нь хамтдаа мэдэгдэл хийж “Бид энэ мэдээг хуваалцаж байгаадаа баяртай байна. Үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрөөх болно" гэжээ. Зургийн доор тус улсын Гадаад хэргийн сайд Пенни Вонг “Хайр бол сайхан зүйл. Та хоёрт баяр хүргэе” хэмээн бичсэн байна. Мөн Шинэ Зеландын ерөнхий сайд Кристофер Луксон тэргүүтэй олны танил хүмүүсээс баяр хүргэсэн захидал иржээ. Ингэснээр Э.Албаниз тус улсын түүхэнд ерөнхий сайдын албан тушаал хашиж байхдаа сүй тавьсан анхны хүн болов. Тэд Валентины баярын өмнөх өдөр Канберра хотын нэгэн ресторанд хамтдаа оройн зоог барьжээ. Э.Албаниз энэ үед найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан бөгөөд сүйн бөгжний загварыг ерөнхий сайд өөрөө гаргасан гэнэ. 2020 онд Мельбурн хотод болсон нэгэн ёслолын үеэр тэд анх танилцсан ажээ. Ж.Хэйден нь санхүүгийн мэргэжилтэй бөгөөд одоо Шинэ Өмнөд Уэльсийн Төрийн албаны зөвлөлийн удирдах албан тушаалд ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.