images

ОХУ хилийн дагуу галт тэргэн хана босгов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-15


   Оросын арми Украины цэргийн дайралтаас хамгаалах зорилгоор 30 км урт үргэлжилсэн галт тэргэн хаалт босгосон тухай АНУ-ын Дайны судлалын хүрээлэн (ISW) “Telegram” сувгийн эх сурвалжаас эш татан мэдээлэв. “Царь” нэртэй энэхүү хана нь Донецкийн өмнөд хэсэгт орших Оленовка тосгоноос Мариуполь хотын хойд хэсгийн Волноваха тосгон хүртэл үргэлжилсэн, 2100 гаруй ачааны вагон орсон, ойролцоогоор 30 км орчим урттай ажээ. ISW-ийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харахад өнгөрсөн оны долдугаар сард Украин улс сөрөг довтолгоо эхлүүлсний дараагаас энэхүү галт тэргэн ханыг бүтээж эхэлсэн байна. “Уг хана нь Украины армийн давшилтад томоохон саад учруулж чадах бөгөөд 30 км үргэлжилсэн урт металлыг дэлбэлэх, хөдөлгөх нь туйлын хэцүү байх нь тодорхой" гэж ISW мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.