images

АНУ: Домогт тамирчны хөшөөг хулгайлсан этгээд баригджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-15


   АНУ-ын Бейсболын дээд лигийн (MLB) домогт тамирчин Жеки Робинсоны хөшөөг хулгайлсан гэмт хэрэгтэн баригдсан байна. Уг этгээд хөшөөг хөлийн шагайных нь хэсгээр тайран хулгайлж одсон байжээ. Канзас мужийн Вичита хотын цагдаа нар уг хэргийг үйлдсэн 45 настай Рики Алдеретийг баривчилсан тухай мэдэгдсэн бөгөөд уг этгээд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан ажээ. Цагдаагийн албаны хүн “Гэмт этгээд хөшөөг авч төмрийн хаягдал болгон худалдах зорилготой байсан” гэсэн байна. Камерын бичлэгт түүнээс гадна өөр хоёр хүн байсан нь тогтоогдсон бөгөөд тэднийг мөн эрэн сурвалжилж байгаа аж. 1947 онд босгосон Ж.Робинсоны хөшөө гэнэт алга болж олныг гайхшруулсан энэ хэрэг өнгөрсөн сарын 26-ны өдөр болсон юм. Алга болсон хөшөөг тав хоногийн дараа хэргийн газраас 11 км-ийн зайд орших цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн саванд байсныг олжээ. Мөн хулгай хийхэд ашигласан гэх ачааны машиныг олсон байна. Хөшөө алдагдсан тухай мэдэгдсэний дараа MLB-ийн нарийн бичгийн дарга нарын газар болон бейсболын 30 гаруй клуб нэгдэн Ж.Робинсоны хөшөөг дахин босгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр “Лиг 42” санд 300 мянган доллар хандивласан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.