images

АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн түүхэнд хамгийн олон үзэгчтэй тоглолт болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-14


   АНУ-ын Үндэсний хөлбөмбөгийн лигийн (NFL) 58 дахь удаагийн сүпер цомын тэмцээнийг үзэгчдийн тоо 123 сая хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн үзэгчдийн тооноос 7 хувиар өссөн, NFL-ийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай CBS мэдээлэв. Лас Вегас хотын “Аллегиант” цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тоглолтод “Kansas City Chiefs” баг “San Francisco 49ers” багийг 25:22 харьцаагаар буулган авсны дараа аваргын цом хүртсэн Травис Кэлси хайртай бүсгүй, поп од Тэйлор Свифттэйгээ үнсэлцэж байгаа дүр зураг онцгой содон байсан байна. Тоглолтыг CBS телевизийн сүлжээ болон “Paramount+”, “Nickelodeon”, “Univision” зэрэг платформоор шууд дамжуулсан бөгөөд үзэгчдийн тоо 123.4 сая болсон ажээ. Энэ тухай CNN "Энэ нь 1969 онд "Аполло 11" хөлөг саран дээр буух үйл явцыг дамжуулснаас хойших хамгийн олон үзэгч" гэж мэдээлэв. “Аполло 11” хөлөг саран дээр буух үед үзэгчдийн тоо 125-150 сая хүрч байсан ажээ. Улмаар Т.Свифт тоглолтонд оролцсон нь залуу хөгжөөн дэмжигчдийг илүү их татсан тухай CNN онцлон мэдээлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.