images

Шүдэнзний модоор босгосон хамгийн өндөр Эйфелийн цамхаг Гиннесийн амжилтад бүртгэгдээгүйн учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-07


   Францын зохион бүтээгч Ричард Фло шүдэнзний модоор хамгийн өндөр Эйфелийн цамхаг босгож Гиннесийн амжилт тогтоохоор найман жил хөдөлмөрлөсний дүнд 7.19 метр өндөр цамхаг босгож чадсан байна. Гэвч харамсалтай нь түүний олон жилийн бүтээлийг Гиннесийн амжилтын номонд бүртгэж аваагүй аж. Учир нь шүүгчид түүний бүтээсэн цамхагийг худалдаанд гарсан шүдэнзээр бариагүй гэж үзэн хүлээж авахаас татгалзжээ. Ричард Фло цаг хэмнэхийн тулд шүдэнзний модыг үйлдвэрлэгчээс шууд авсан бөгөөд энэ нь хараахан бүрэн боловсруулаагүй, өөрөөр хэлбэл толгойд нь хүхэр түрхээгүй моднууд байсан байна. Тэрбээр шүдэнзний толгой бүрээс хүхрийг гар аргаар авч цэвэрлэх ажлын хөнгөвчлөхөөр ийнхүү толгойгүй шүдэнз худалдаж авсан байжээ. Ийм хариу сонссон  Фло "Үнэхээр урам хугарам ойлгомжгүй, шударга бус шүүлт боллоо. Тэд миний хөдөлмөр, түүнд зарцуулсан цаг хугацаа, хөлс хүчийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь бухимдал төрүүлж байна" гэжээ. Өмнө нь Ливан улсын иргэн жинхэнэ үйлдвэрээс гарсан шүдэнзний модоор 6.53 метр өндөр Эйфелийн цамхаг босгож дэлхийн дээд амжилт тогтоож байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.