images

Хятад: Сар шинийн баярын үеэр хяналт шалгалтыг чангатгана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-07


   Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яам сар шинийн баярын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хатуу шийтгэл ногдуулах болно гэж анхааруулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Улмаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй тэмцэх ажлыг зөвхөн сар шинийн баяраар бус баярын өмнө болон дараа орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байгааг тус яам онцолсон байна. Мөн орон даяар замын хөдөлгөөний хяналтын хэлтсүүд шөнийн цагаар болон хөдөө орон нутагт хүн хүчээ нэмэгдүүлж, хууль сахиулах хяналт шалгалтыг чангатгаж ажиллахаар болсон байна. Энэ жилийн сар шинийн баярын хугацаанд дотоодод хүмүүсийн шилжилт хөдөлгөөн урьд жилийнхээс илүү их байх төлөвтэй байгааг холбогдох албаныхан мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.