images

Грэммийн ёслол дээр дуучин бүсгүй шар тууз зүүж ирсний учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-07


   Америкийн дуучин Монтана Такер Грэммийн шагнал гардуулах ёслолын үеэр энгэртээ асар том шар тууз зүүж иржээ. Энэ нь Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг анхааралдаа авахыг уриалсан утгатай ажээ. Энэ өдөр тэрбээр чангаанзны өнгөтэй даашинз өмсөж том шар өнгийн тууз зүүсэн байсан бөгөөд туузан дээрээ “BRING THERM HOME” гэсэн үгс бичсэн байв. Еврей гаралтай дуучин бүсгүй М.Такер өнгөрсөн арванхоёрдугаар сард Израильд айлчилж, ХАМАС бүлэглэлийн барьцаанаас амьд эргэж ирсэн хүмүүстэй уулзалт хийж, барьцаанд үлдсэн хүмүүст анхаарал хандуулахыг дэлхий дахинд уриалах зэргээр энэ асуудалд санаа тавьсаар ирсэн юм. Мөн энэхүү ёслолын үеэр цэнгүүнийг хөтөлж байсан Харви Мэйсон ХАМАС бүлэглэлийн барьцаанд орж амиа алдсан хүмүүсийн хойноос эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр "Дуу хөгжим бол бидний аюулгүй бүс байх ёстой. Үүнд халдан довтолвол бидний оршин байх нь утгагүй болно” гэсэн байна. Улмаар ХАМАС бүлэглэлийн гэнэтийн халдлагын талаар дурдаад “Тэр өдрөөс хойш эмгэнэлт өдрүүд үргэлжилсээр байна. Энэ бол тэвчихийн аргагүй аймшигтай зүйл" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.