images

Майкл Жексоны охин шивээсээ хэрхэн далдлав?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-06


   Попын хаан Майкл Жексоны охин Пэрис Жексон энэ удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцохдоо нэг зүйлээрээ олны анхаарал татаж байв. Тэрбээр бараг бүх биеэрээ шивээстэй байсан ч харин энэ удаа шагнал гардуулах ёслол дээр нэг ч шивээсгүй харагдаж байлаа. ABC News болон CNN-ийн мэдээлснээр Пэрис Жексон шивээсээ далдлахын тулд нүүр будалтын хоёр мэргэжилтэн ажиллуулж, "Cover FX"-ийн гоо сайхны бүтээгдэхүүн ашиглан шивээсгүй мэт харагдахаар сайтар өнгөлөн далдалж чаджээ. Үүүнийг хийж дуусгахад хоёр цаг гаруй хугацаа орсон гэнэ. Тэрбээр бие дээрээ элдэв төрлийн шивээс хийлгэх онцгой сонирхолтой байсан юм. Тухайлбал аавынхаа 1991 онд гаргасан "Dangerous" цомгийн нүүрэн дээрх зургийг нэг гар дээрээ шивүүлж, мөн Оросын нэрт зохиолч Лев Толстойн хэлсэн үгийн ишлэл, үнэнч нөхөрлөл бэлгэдсэн зураг зэрэг 80 гаруй шивээстэй байсан ажээ. Пэрис Жексон нь аавынхаа зам мөрөөр дуу хөгжмийн ертөнцөд орж амжилттай яваа бөгөөд 2020 онд анхны цомгоо гаргасан байна. Түүний эцэг домогт дуучин Майкл Жексон 1994 онд Элвис Преслигийн охин Лиза Мари Преслитэй гэрлэсэн ч хоёр жилийн дараа салсан билээ. Дараа нь тэрээр сувилагч Дебби Роутай дахин гэрлэж Принс нэртэй хүү, Пэрис нэртэй охинтой болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.