Франц: Парисын Олимпын үеэр хүргэлтийн үйлчилгээг хязгаарлана
Анд нөхдийн мэдээ
2024-02-06
Францын засгийн газар ирэх зун болох Парисын Олимпын үеэр замын хөдөлгөөн нэмэгдэх тул иргэддээ хандан хүргэлтийн захиалга өгөхгүй байхыг уриалжээ. Улмаар Олимпын наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласнаар хүргэлтийн машин явахад хүндрэлтэй болох тул аль болох хүргэлтийн үйлчилгээнээс зайлсхийхийг зөвлөсөн байна. Мөн хүмүүсийг аль болох гэрээсээ зайнаас ажиллах, албан байгууллагууд энэ нөхцлийг бүрдүүлж өгөхийг санал болгосон байна. Ерөнхий сайд асан Элизабет Борнийн гаргасан захирамжийн хүрээнд төвийн бүс нутгийн төрийн албан хаагчдад гэрээсээ ажиллах өдрийн тоог нэмэгдүүлэхийг зөвлөжээ. Үүний дагуу албан байгуулагууд ч тодорхой арга хэмжээ авч байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.