images

Өмнөд Солонгосын хувийн компани ажилчдынхаа хүүхэд тус бүрт 100 сая вон олгохоор болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-05


   Өмнөд Солонгосын “Booyoung” групп төрөлтийг урамшуулах хөтөлбөр хэрэгжүүлж, ажилчдынхаа 2021 оноос хойш төрсөн хүүхэд бүрт 100 сая вон олгохоор болжээ. Тус группын ерөнхийлөгч Ли Жүн Гун төрөлт багасаж байгаа энэ цаг үед хүн амаа залуужуулах, төрөлт нэмэгдүүлэх зорилгоор ийм арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон тухайгаа мэдэгдсэн байна. Улмаар ажилтнуудынхаа 2021 оноос хойш төрсөн 70 хүүхдэд 7 тэрбум вон олгох болсон тухайгаа хэлээд цаашид энэ бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгээ мэдэгдэв. Тус компани өмнө нь эмэгтэй ажилчдынхаа жирэмсний урамшуулалд 100 сая вон олгож байсан аж. Ерөнхийлөгч Ли "Төрөлт улам буурч буй байдал энэ хэвээрээ үргэлжилбэл 20 жилийн дараа гэхэд Солонгос улс үндэстэн оршин тогтнох эсэх асуудал яригдах болно” гээд хүүхэд төрүүлж өсгөхөд эдийн засгийн дэмжлэг заавал үзүүлэх ёстойг онцолжээ. Тус компани үүнээс гадна ажилчдынхаа хүүхдийн их дээд сургуулийн сургалтын төлбөр, ойр дотны хүмүүсийн эмчилгээний зардал зэрэгт дэмжлэг үзүүлэх тогтолцоог хэрэгжүүлдэг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.