images

ОХУ: Эсэргүүцлийн жагсаал сурвалжилж байсан 20 орчим сэтгүүлчийг саатуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-05


    Украины дайнд цэрэг дайчлах тушаалыг эсэргүүцсэн жагсаалыг сурвалжилж байсан 20 орчим сэтгүүлчийг энэ сарын 3-ны өдөр Москва хотод баривчилсан тухай агентлаг мэдээлэв. Баривчлагдсан сэтгүүлчид дотор AFP агентлагийн сэтгүүлч мөн байсан бөгөөд тэрбээр шар хантаазтай хэд хэдэн сурвалжлагчтай хамт цагдан хоригдож буйгаа харуулсан бичлэг илгээжээ. Украины дайнд дайчлагдсан цэргүүдийн ар гэрийн эмэгтэйчүүд голдуу хүмүүс цэрэг татлагыг цуцлахыг шаардан Улаан талбайд сүүлийн хэдэн долоо хоног жагсаж байгаа юм. Гуравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшиж буй В.Путин эсэргүүцлийн жагсаалыг эмзгээр хүлээж авч байгаа боловч одоогоор хэн нэгнийг шийтгээгүй байна хэмээн AFP агентлаг мэдээлэв. Оросын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ жагсаалын талаар мэдээлэхгүй байгааг тус агентлаг онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.