images

Майкл Жорданы өмсөж байсан пүүз найман сая доллароор зарагдав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-05


   Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) шигшээ тоглолтонд Майкл Жорданы өмсөж байсан пүүзний цуглуулга “Sotheby's”-ын дуудлага худалдаагаар 8,03 сая доллароор зарагдсан тухай “Forbes” сэтгүүл мэдээлэв. “Dynasty Collection” нэртэй уг цуглуулга NBA-гийн аварга шалгаруулах зургаан тоглолтонд “Чикаго Буллс” баг хожиход М.Жорданы өмссөн зургаан пүүзээс бүрддэг ажээ. Үүнд “Air Jordan 6” (1991), “Air Jordan 7” (1992), “Air Jordan 8 (1993), "Air Jordan 11” (1996), “Air Jordan 12” (1997), “Air Jordan 14” (1998) багтана. Энэхүү цуглуулгыг гаргасан хүн бол “Чикаго Буллз” багийн сурталчилгаа хариуцсан менежер Тим ​​Халлам юм. Тэрбээр тоглолт болгоны дараа М.Жорданаас нэг өрөөсөн пүүзийг нь авч хадгалдаг байсан аж. Алдарт сагсан бөмбөгчний энэхүү цуглуулгыг “Forbes” сэтгүүл “Түүхэн дэх хамгийн үнэтэй пүүз” хэмээн нэрлэжээ. Өмнө нь 2022 оны есдүгээр сард болсон дуудлага худалдаагаар, 1998 оны аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолтонд М.Жорданы өмсөж байсан өмсгөл 10 сая доллароор зарагдан энэ төрөлдөө дээд амжилт тогтоож байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.