images

“Neuralink” компани хүний ​​тархинд компьютерийн чип суулгах туршилт эхлүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-01-31


   Тархины мэдрэл судлалын “Neuralink” компани хүний ​​тархинд компьютерийн чип суулгах клиник туршилтыг эхлүүлсэн тухай Илон Маск цахим хуудсаар дамжуулан мэдэгдэв. Тэрбээр "Энэ сарын 28-нд анхны өвчтөнд чип суулгасан бөгөөд өвчтөний биеийн байдал хэвийн сайн байгаа" гэжээ. Neuralink-ийн энэ бүтээгдэхүүн нь “Telepathy" гэдэг бөгөөд энэхүү чипийг суулгасан хүн ухаалаг утас, компьютер болон тэдгээртэй ижил бүх төхөөрөмжийг оюун бодлоороо удирдаж болох ажээ. Анхны хэрэглэгчид нь хөгжлийн бэрхшээлтэй, гар хөлөө ашиглаж чаддаггүй хүмүүс байх юм байна. Тодруулбал тархи-компьютерийн интерфэйс (BCI) төхөөрөмжийг хүний тархинд суулгаснаар бие махбодийн бэрхшээлтэй хүмүүс янз бүрийн төхөөрөмжийг бодол санаагаараа удирдаж чадна гэсэн үг юм. И.Маск өмнө нь "Төрөлхийн хараагүй, нүдээ хэзээ ч ашиглаж байгаагүй хүмүүс ч хараатай болно" гэж хэлж байсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.